sonin.mn
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсэг маргааш Төрийн ордонд хуралдана.
 
Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарим зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах шаардлагатай хэмээн үзсэнээр хэлэлцэх хугацааг хойшлуулсан юм. Зөрчлийн тухай хуулийн төслийг 2014 оны 04 дүгээр сарын 30-нд Улсын Их Хуралд өргөн барьсан бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 02 дугаар сарын 05-нд өргөн барьсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.