sonin.mn
Энэ хавар 8500 төгрөг хүртлээ үнэ нь нэмэгдээд байсан махны үнэ Баянхонгор аймагт долдугаар сард эрс хямдарлаа. Тодруулбал,  “Дэлгэрэх” захад бөөний үнэ нь
Хонины мах 1 кг - 4000-4500 төгрөг
Ямааны мах 1 кг - 3000-3500 төгрөг
Үхрийн мах 1 кг нь – 6000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Харин жижиглэн худалдааны хувьд 1000 орчим төгрөгийн нэмэгдэлтэй зарагдаж байгаа бол тэмээ болон адууны мах худалдаанд гараагүй байна.
 
Мөн цагаан идээний үнэ ханш ч буурчээ. Сүү нэг литр нь 1000 төгрөг, тараг 1500 төгрөгөөр зарагдаж байгаа бол 1кг ааруул 6000-8000 төгрөг, өрөм 4500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.
 
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг