sonin.mn
БОСТОН. /ANADOLU/. Олон нийт дэмжихгүй байгаа учраас АНУ-ын Бостон хот 2024 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийг авахын төлөө өрсөлдөхөө больжээ.
Орон нутагт хуваарилсан мөнгөний дийлэнхийг олимп зохион байгуулахад зарцуулж болзошгүй гэж Бостоны оршин суугчид үзээд, олимпын эрхийн төлөө өрсөлдөхийг эсэргүүцэж байгаа аж.
 
Бостон татгалзсанаар АНУ-ын өөр нэг хот 2024 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх боломжтой боллоо. АНУ Олон улсын олимпын хороонд олимпын эрхийн төлөө өрсөлдөх хотынхоо нэрийг ирэх есдүгээр сарын 15-наас өмнө мэдүүлэх ёстой.
 
Шинжээчдийн үзэж буйгаар, Лос-Анжелес хот АНУ-ыг төлөөлөн олимпын эрхийн төлөө өрсөлдөх магадлал өндөр байна. АНУ хамгийн сүүлд 1996 онд Атланта хотдоо зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан юм. Тус улсын Юта муж улсын Солт-Лейк-Сити хот 2002 онд өвлийн олимпыг зохион байгуулж байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг