sonin.mn
Сэлэнгэ, Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраасан талаар ОБЕГ-аас мэдээллэв. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагат багийн “Тогост нарс”- энэ сарын 26-нд гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 17 иргэн,2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
 
Уг галыг энэ сарын 27-нд бүрэн унтраажээ. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Их хайлаастай” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 27-нд иржээ. Тус дуудлагын дагуу Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 14:45 цагт бүрэн унтраасан байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг