sonin.mn
Хөвсгөл аймгийг 3 суманд боом, Булган аймгийн хоёр суманд Галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар ОБЕГ-аас мэдээллэв. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр”, Ёлт багийн “Их Сайр”, Цагаан-Үүр сумын Үүр багийн “Бургалтай”, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт “Боом” өвчин гарсан байна.
 
Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн “Хөх сайг”-т иргэн М-ийн 1 үхэр галзуу өвчнөөр хорогдсон байна. Түүнчлэн Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн “Сүүл толгой”, Хангал сумын Урт багийн “Хүйсийн гарам"-д галуу өвчин гарчээ. Дээрх газруудад энэ сарын 22-ноос эхлэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг