sonin.mn
Арилжааны банкууд өнөөдөр Монголбанканд 1970.00-1976.00 төгрөгийн ханшаар 8.3 сая ам.доллар авах, мөн 4.0 сая ам.доллар худалдах саналууд ирүүлсэн бөгөөд Монголбанк 1975.00 төгрөгийн хаалтын ханшаар 2.5 сая ам.доллар нийлүүлэв.
 
Юанийн дуудлага худалдаагаар 317.51-319.71 төгрөгийн ханшаар 26.0 сая юань худалдан авах санал ирүүлснээс 319.50 төгрөгийн хаалтын ханшаар 6.0 сая юань нийлүүллээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 1.0 сая ам.доллар зарах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг