sonin.mn
Энэ сарын байдлаар 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 36204 иргэн үйлчлүүлж 35882 санал, хүсэлт хүлээн авч, 35861 асуудлыг шийдвэрлэсэн байна.
 
Нийт өссөн дүнгээр 19 хороо болон дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр 187386 иргэн үйлчлүүлж 183416 асуудлыг шийдвэрлэжээ.  Дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” А/17 тоот захирамжаар батлагдсан.
 
Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг