sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. Украины зүүн нутаг дахь цэргийн ажиллагааны улмаас Засгийн газрын хүчний 2300 цэрэг амиа алдсан гэж тус улсын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Алексей Ноздрачев өчигдөр мэдэгдэв.
 
“Өнөөдрийн байдлаар Украины 2300 орчим цэрэг амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Үүний зэрэгцээ 276 гаруй цэрэг сураггүй болсон” гэж тэрбээр мэдэгджээ.
 
Украины эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн зүүн нутгийн мужуудад терроримзтой тэмцэх ажиллагаа явуулах төлөвлөгөөг тус улсын түр Ерөнхийлөгч Александр Турчинов 2014 оны дөрөвдүгээр сарын 7-нд танилцуулсан.
 
2014 оны зун Украины арми болон зүүн нутгийн босогчдын хоорондох байлдааны ажиллагаа даамжирч, байлдааны нисэх онгоц, хүнд зэвсэг хүртэл ашиглахад хүрсэн юм.
 
НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдсэнээр, Украины зүүн нутаг дахь байлдааны ажиллагааны улмаас 6500 орчим хүн амиа алдаж, хоёр сая гаруй иргэн дүрвэж, 1.3 сая орчим иргэн орон гэргүй болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг