sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. Их Британид хүрэхийн тулд Францын Калайс боомт дахь еврогийн туннель руу хэдэн мянган цагаач нэвтрэхийг оролджээ. Тус туннелийн оператор “Eurotunnel” компанийн мэдэгдсэнээр, өчигдөр өглөө үүрийн зургаан цагийн үед 2000 цагаач туннель орчимд цугласан байсан аж.
 
Тэдний нэг хэсэг нь цагдаа нартай мөргөлдөж байхад нөгөө хэсэг нь  ачааны машинаар туннель руу нэвтрэхийг завджээ. Африк болон Ойрхи Дорнодын хэдэн зуун цагаач тус туннель руу нэг бус удаа дайрч байсан ч энэ удаагийнх шиг хэдэн мянгараа дайрч байгаагүй юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг