sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Курдын босогчид Турк руу халдсан учраас бид цаашид тэдэнтэй энхийн хэлэлцээ хийж чадахгүй гэж Туркийн Ерөнхийлөгч мэдэгдэв.
Сүүлийн үед Туркийн хүчин болон Курдын Хөдөлмөрчдийн намын салан тусгаарлагчдын хооронд хэд хэдэн мөргөлдөөн гарсан билээ.
 
Үүнээс гадна, “Лалын улс” бүлэглэлийн босогчид Туркийн Суруч хотод халдлага үйлдэж, 32 хүний амийг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Курдын Хөдөлмөрчдийн нам болон “Лалын улс” бүлэглэлийг хоёуланг нь террорист байгууллага гэж Турк үзэж байна.
 
“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвсэлд нэгдэх хандлагатай байгаагаа Турк өнгөрсөн долоо хоногт харуулсан гэж шинжээчид хэлэв. Турк өмнө нь эвсэлд нэгдэхгүй гэсэн байр суурьтай байсан боловч одоо байр сууриа өөрчилж, АНУ-ын сөнөөгч онгоцнуудад өөрийн агаарын цэргийн баазаа ашиглуулахаар болсон байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг