sonin.mn
Төр нийгмийн зүтгэлтэн Цэдэндамбын Готовын хөрөгийг түүний гэр бүр, төрөл төрөгс нь дурсгалын зүйлийн хамт Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гардууллаа.
 
Цэдэндамбын Готов нь 1921 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуунд /Одоогийн Булган аймгийн Сайхан сум/ төрсөн. 1941-1944 онд Булган аймгийн 7 жилийн дунд сургуульд багш, 1944-1946 онд Гэгээрлийн яамны мэргэжилтэн, 1950-1955 онд Москвагийн НУА-д суралцан, "Монгол үндэсний сэхээтэн төлөвшсөн нь" сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
 
1959-1964 онд МУИС-д декан, орлогч захирлаар 1964-1990 он хүртэл 26 жил БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, манай аймгийн алдартнуудын нэг юм.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг