sonin.mn
ПАРИС. /AFP/. ОХУ-д байлдааны хоёр хөлөг онгоц нийлүүлэх маргаантай гэрээг нэг тийш болгох эсэхийг ирэх долоо хоногуудад шийднэ гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдэв.
 
Нисдэг тэрэг  тээвэрлэгч хоёр “Мистрал” хөлөг онгоцтой холбоотой асуудал Франц-ОХУ-ын харилцааг жил гаруй хугацаанд гажуудуулж байна. Крымыг өөртөө нэгтгэж, Украины зүүн нутгийн босогчдод дэмжлэг үзүүлж байна гэж Өрнөдийн орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор Францын тал 1.3 тэрбум долларын гэрээг цуцлах тийшээ хандсан.
 
"Бидэнд гэрээгээр хүлээсэн үүрэг бий. Бид энэ талаар хэлэлцэж байгаа бөгөөд шийдвэр ирэх долоо хоногуудаас гарна" гэж Олланд мэдэгдэв. Хоёр хөлөг онгоцны нэгийг 2014 онд нөгөөхийг 2015 онд нийлүүлэх ёстой байсан.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2011 онд байгуулсан гэрээний ач холбогдлыг үл харгалзан, ОХУ Францын хөлөг онгоцны үйлдвэрт туслах зорилгоор уг хоёр хөлөг онгоцыг захиалсан гэж мэдэгджээ. Түүний ингэж хэлсэн нь ОХУ мөнгөө буцааж авах хүсэлтэй байгааг илтгэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг