sonin.mn
2015 оны 07-р сарын 25-ны өдөр ХУД-ийн хэмжээнд зохион байгуулагдсан бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр сайн дурын “Хог challenge” –ын санаачлан зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд залуус амжилттай оролцож Туул голын ойр орчимын газрыг цэвэрлэж гарсан хог хаягдлыг ХУД-ийн ТҮТ ОНӨААТҮГ ачиж тээвэрлэлээ.
 
Мөн 07-р сарын 26-ны өдөр Монголын Эко Машинуудын Холбооноос зохион байгуулсан Туул голын цэвэрлэгээнд тус холбооны 20 ажилтан, 14 авто машинууд оролцон Зайсангийн гүүрнээс 2 тийш цэвэрлэгээ хийж гарсан хог хаягдлыг мөн ачиж тээвэрлэсэн болно.
 
Туул гол цэвэрлэх ажил зохион байгуулж, түүнд сайн дураараа оролцож цэвэрлэгээ хийсэн “Хог challenge” болон Монголын Эко Машинуудын Холбооны нийт гишүүддээ талархсанаа илэрхийлье.