sonin.mn
"Сайдын цаг" уулзалт өнөөдөр 12 цагаас Засгийн газрын хуралдааны Мэдээллийн төвд болно. Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож мэдээлэл хийнэ. Мөн тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.