sonin.mn
ПАРИС. /Reuters/. Францын Энэтхэгийн далайд орших Реюньон арлаас олдсон нисэх онгоцны хэсгийг өнгөрсөн онд “MH370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон, Малайзын нисэх онгоцнынх мөн эсэхийг Францын албаны хүмүүс шалгаж байна.
 
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн “Боинг-777” нисэх онгоц 2014 оны гуравдугаар сард сураггүй болсон юм. Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж явсан энэ онгоцонд 239 хүн сууж явсан билээ.
 
Реюньоноос олдсон онгоцны сэг “Боинг-777”-гийн далавчны хэсэгтэй адилхан харагдаж байна гэж мэргэжилтнүүд хэлжээ. Яг мөн гэж хэлэхэд хэтэрхий эрт байна гэж Францын шинжээчид хэлсэн байна. Энэ арал нь “MH370”-ын эрлийн бүсээс хамаагүй хол аж. Олдсон сэгийг шалгуулахын тулд Малайз өчигдөр Франц руу шинжээчдээ илгээжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг