sonin.mn
Энэ жил “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захиргаа, Халдвараас сэргийлэлт хяналтын баг, Хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, Эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааны баг хамтран ард иргэдэд элэгний үрэвслээс сэргийлэх мэдлэг мэдээлэл зөвлөмж өгөх нээлтэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.
 
Өдөрлөгийн үеэр ХБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн “Элэгний эмгэгээс сэргийлье” сэдэвт бичил лекц уншиж, элэгний үрэвсэл үүсгэх эрсдлүүдийн тухай, аюулгүй тарилга хэрэглэх, урьдчилан сэргийлэх тарилгад хамрах, шинжилгээ хийлгэж, тохирсон эмчилгээ хайж олох талаар эмч сувилагч нар мэргэжлийн зөвлөгөө өгөв.
 
Мөн таван төрлийн талаарх материал тарааж, эмнэлгийн төв хаалга болон зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн нийтийн танхимд байрладаг телевизээр хоёр төрлийн видео кино сонирхууллаа. Түүнчлэн ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа зохион байгуулав.
 
Нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 420 хүнд зөвлөмж мэдээлэл хүргэжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг