Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд Арслантай гүүрэнд хийсэн усан байгууламжийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал албан ёсны тайлбар хийлээ.
Сүүлийн өдрүүдэд уг усан байгууламжтай холбоотой янз бүрийн сөрөг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээгээр гарч байгаа учраас бодит байдал ямар байгааг албан ёсоор мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тэрээр онцлов.
Тус усан байгууламж нь Арслантай гүүр орчимд хийхээр төлөвлөсөн томоохон тохижилтын ажлын нэг хэсэг нь юм байна. Өөрөөр хэлбэл Арслантай гүүр орчимд иргэдийн амрах, тухлах нөхцөлийг хангасан бичил цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөгджээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэдээллээр, энэ сарын 23-нд дүүргүүдийн ЗДТГ-ын ажил хариуцсан мэргэжилтнүүд болон усан оргилуурын засвар үйлчилгээг хариуцдаг байгууллагуудын удирдлага, инженерүүдийн дунд усан оргилуурын ашиглалтыг сайжруулах талаар өдөрлөг сургалт зохион байгуулсан байна.
Тус сургалтад хотын нутаг дэвсгэрт хийж байгаа усан оргилууруудтай танилцах ажлын хүрээнд дэлхийн хотуудад сүүлийн үед нэвтэрч байгаа усан оргилуурын нэг төрөл болох усан хөшгийг ажиллуулж, усан хөшиг нь Арслантай гүүрний орчинд бичил орчныг бий болгох ажлын нэг хэсэг болохыг олон нийтэд мэдээлжээ.
Тус гүүрэнд хийж байгаа энэхүү байгууламж нь анх удаа хөрсний усны нөөцийг ашиглан, усны зардал гарахгүй ажиллах онцлогтой байгууламж бөгөөд Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтэж байгаа ажил гэдгийг хотын Ерөнхий менежер онцоллоо.
Энэхүү томоохон тохижилтын ажилд нийт 70,18 сая төгрөг зарцуулагдаж байгаагаас зураг төсөл судалгааны ажил /4 сая/, гадна цахилгааны ажил /5.5сая/, гадна гэрэлтүүлгийн ажил /6.0сая/, газар шороо, тохижилт сэргээн засварлах ажил/13,6сая/, усан хөшигний байгууламжийн ажил/22,1 сая/, нэмэгдэл зардал ашиг /коэффициентийн дагуу/10,8сая/, захиалагчийн хяналт, магадлашгүй ажлын зардал /2,3сая/, НӨАТ/5,8 сая/ зэрэгт зарцуулагдаж байна.
Зөвхөн усан хөшгийн цахилгаан хангамжийн асуудлыг шийдэхийн тулд авто зам доогуур 1,5м гүн, 16м урттай нүх ухаж цахилгаан дамжуулах хоолой байрлуулсан байна. Түүнчлэн хоолойгоор дамжин гарах усыг шүүж цэвэршүүлэх шүүлтүүр байршуулжээ. Уг усан байгууламжийг сайжруулах техник угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд эвдэрсэн гэмтсэн зүйл огт байхгүй юм байна.
Удирдлагын зөвлөлийн хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Усны урсгалыг харах, чимээг сонсох нь хүний сэтгэд зүйлд маш чухал нөлөө үзүүлж, амралт болдог. Бид Арслантай гүүрээс гадна, Туул Яармагийн гүүрэнд ийм төрлийн усан байгууламж хийхээр төлөвлөж байгаа.
Хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, тухлах газар маш их хэрэгцээтэй байна. Иргэдийн амрах тухай байх нөхцөлийг бүрдүүлэхээр Монгол инженерүүдийн хийж байгаа энэ ажлыг зохион байгуулалттайгаар гутаан доромжлох гэсэн хандлага үнэхээр утгагүй зүйл. Тиймээс хотын зүгээс цаашид ашиглалтын шаардлага бүрэн хангасан сүүлийн үеийн технологи бүхий усан оргилууруудыг нийслэлд олноор хийнэ” гэлээ.
Өнөөдрийг хүртэл НЗДТГ болон Захирагчийн ажлын албанд тус гүүрэнд хийсэн усан байгууламжтай холбоотой албан ёсны гомдол, санал иргэдээс ирээгүй байгаа юм байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
sheedeg guur darga bas ingez sul sheedeg baih daa
шээдэг гүүрний цавчаа илрэнгүүт бантсандаа цэцрлэгт хүрээлэн гэж бас нэг цавчаа гаргаад ирлээ.
Энэ төсөл анх 2005 онд зураг төсөл нь гараад тухайн үеийн хотын захиргаагаар батлагдсан. Тэгээд хөрөнгө мөнгө шийдэгдээгүй. Санаачилагч нь хувийн хэвшил байсан болохоор өөрсдөө хийе гэхэд тухайн үеийн хотын захиргаанд ашиг сонирхолын зөрчил үүсээд шийдэгдэхгүй байсаар сонгууль болсон. Улаан хацарт Батбаяр даргын үе билүү дэ. Дараа нь Мөнхбаяр даргын үед ямар ч байсан эхлүүл гээд хувийн хэвшил өөрсдөө хийгээд төлбөртэй үйлчилгээ нээгээд хөрөнгөө олж авах хувилбараар ажилсан. Гэхдээ хот бас тодорхой хөрөнгө гаргаж урсац сааруулах байгууламж барина гээд. Гэтэл ашиг сонирхолын зөрчил ороод шалгарсан компани нь голын сайр сийрэг хайргатай хөрсөнд суурь сайн болохгүй бн гээд нэмэлт санхүүжилт нэхээд хачин юм болоод зогссон. Энэ урт 10 жилийн хугацаанд үнэндээ дандаа ашиг сонирхолоос болж хэд хэдэн удаа энэ төсөл зогссон. Одоо дахиад яригдаж бгаа юм бн. 10 жил явж байгаа төсөл. багагүй хөрөнгө мөнгө зарчихаад ерөөсөө явж өгөхгүй байгаа төсөл.Өөрөөр хэлбэл Бат-Үүл дарга таны санаачилаад хийх гээд байгаа төсөл бишэ. Таниас аль 10 жилийн өмнөөс хэрэгжиж байгаа төсөл. Гэтэл та усны чимээ сонсох нь маш сайхан амралт болдог, бид арслантай гүүрэн яармагын гүүрэн дээр ийм төсөл хийхээр төлөвлөж байгаа гэж ярьсан болохгүйэ. Төлөвлөхийг нь аль эрт төлөвлөсөн юм. Элбэгдорж та хоёр худлаа ярьдагаа болимоор юмаа. Ам ангайвал л худлаа ярьж байх юм.
Усан хешигнеес идсэн нь багадаждээ
яасан идэж хандгүй бэрднүүд вэ?
Урьд идэж уусан хумуусээс монгийг нь гаргуулах хэрэгтэй тэгэхгуй бол дахиадл асуудал дагуулна сб дуургийн дарга асан ноорбу компанийхан байжл байгаа юуч болоогуй юм шиг байжл байдаг