Уг шаардлагад,
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос Улсын Их Хуралд суудалтай бусад намуудтай зөвшилцөн хамтарсан Засгийн газар байгуулан ажиллахыг даалгасны дагуу Ардчилсан намын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг миний бие Улсын Их Хуралд суудалтай АН, МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрыг байгуулан эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ажиллаж ирлээ.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл болон Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн.
Улс орны хөгжлийн энэ эгзэгтэй үед Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа миний бие Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан сахиж, Ардчилсан намын бүх шатны удирдах байгууллагын шийдвэрийг хүндэтгэн ажиллаж ирсэн болно.
Ардчилсан намаас Засгийн газарт улс төрийн бусад намтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын тулд парламентын бүгд найрамдах улсын сонгодог жишиг болсон Гүйцэтгэх засгийн тэргүүн нь олонхийн буюу эрх баригч намын тэргүүн байх үндсэн зарчим хангагдах ёстой. Эдийн засаг, улс төрийн энэ торгон агшинд Улсын Их Хуралд хамгийн олон суудалтай Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх засгийн тэргүүн нь Ардчилсан намын даргын албыг хамт хашин улс орны өмнө тулгамдсан зорилтуудыг хэрэгжүүлж, улс төрийн бодлого, манлайллыг хослуулан гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд үүнийг зөвхөн төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Ерөнхий сайд, Улсын Их Хуралд суудалтай Ардчилсан намын төдийгүй Монголын ард түмний нийтлэг эрх ашиг, хөгжлийн язгуур үндэс шаардаж байна.
Иймд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус хуралдааныг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы буюу 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн өмнө хуралдуулж өгөхийг Танаас шаардаж байна гэжээ.
Мөн Ардчилсан нам, Монгол ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хангалтгүй гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарыг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
З.Энхболд улс төрөөс бүрэн мөсөн зайлаасаа, ямар муухай дотортой хүн бэ хоншоортой юм бол 2016 онд нэр дэвш ард түмэн дүнгий чинь тавиад өгнөө
Enhbold iig ogrsruul aa saihanbileg er hun shig shiidej
З.Энхболдод эх орноо гэх өчүүхэн ч сэтгэл алга гэж харж байна. Энэ хүнийг АН-ыхан ҮЗХ цаашдын оролцоог нь хязгаарлаж өгөх хэрэгтэй. Чадахгүй гэхийн биш шинэ нам байгуулахгүй юу. Женко хиншүү Ганбаа нартай нийлээд байгаа
энхболд гэж ямар муухай хорчин хүн бэ гэдгийгл харж байна улсаа бодхоос илүү улс төрийн цэвэрлэгэээ бодож суудаг хогийн хорчин
olon niitiin bodol erunhii saidiig demjij bgan bishvv ehleed garahdaaa ch sain nertei bsan said maani ajliin ywtsad her mundag bolohoo haruulj chadsan gej bodoj bna shv
Enkhboldiin ue ungursun shdeeee, Erunhii saidiin hiij buteeeh ue negenteee irsen gj bdj bn
Ерөнхий сайд намын даргаа давхар хаших хэрэгтэй. З.Энхболд УИХ-ын даргаасаа бууна гэж байхгүй тэгэхээр... Сайханбилэгт боломж байна. Дэмжинэ ээ.
Сайханбилэг угаасаа энэ тулаанд ялах нь ойлгомжтой
Сайханбилэг эв нэгдэл хөгжлийн түлхүүр гэсэн логикоо хамгаалахаар хөдөлж байна. Ухаалаг алхам.
Бид дахиад ерөнхий сайдаа солиод шинэ засгийн газар байгуулагдхийг хүлээх ёстой гэж үү