sonin.mn
ХАРАРЕ. /ВВС/. Зимбабве улсын алдартай арсланг анчин устгасантай холбоотойгоор АНУ даяар зэрлэг араатан амьтдыг хамгаалах арга хэмжээ авахыг уриалах нь нэмэгдлээ. 13 настай “Сецил” арсланг Зимбабвегийн “Hwange” цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн сард устгасан байсан юм.
 
Жуулчид болоод зимбабвечуудын дунд алдаршсан “Сецил”-ийг АНУ-ын шүдний эмч алсныг хожим нь тогтоосон билээ. Арслан, заан болон бусад амьтныг буудаж хөнөөн арьс, соёо зэргийг нь авахын тулд анчид Африкийг зорьсоор байна.
 
Арслан болон арслангийн эд эрхтнийг импортлохыг хориглох арга хэмжээ авахыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын таван гишүүн болон амьтан хамгаалагчид засгийн газраасаа хүсчээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг