sonin.mn
НЕЙПЬИДО. /ВВС/. Мьянмарт үерт 47 хүн урсан амь эрсэджээ. Үерийн улмаас хэдэн арван мянган хүн мөн хохирол амссан байна.  Тус улсын баруун нутгийн үерт хамгийн их өртсөн дөрвөн мужид онцгой байдал зарласан байна. Амь эрсдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй гэж НҮБ анхаарууллаа. Алслагдсан бүсүүдэд тусламжийн агентлагуудынхан хараахан хүрч чадаагүй байгаа аж.
 
Зарим газарт хүмүүс байшингийнхаа дээвэр дээр аврах завь ирэхийг хүлээж сууж байна. Тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейн газар тариалан эрхлэгчдэд нөхөн олговор өгөх арга замыг хэлэлцэнэ гэж амлажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг