sonin.mn
СӨҮЛ. /ВВС/. Умард Солонгостой залгаа хил орчимд мина дэлбэрсний улмаас Өмнөд Солонгосын цэргүүд ноцтой шархаджээ. Цэрэггүй бүсэд цэргүүд эрлийн ажиллагаа өрнүүлж байхад дэлбэрэлт болсон гэж эх сурвалжууд мэдээллээ.
 
Цэргүүд гуяндаа хүнд шарх авсан гэж албаны хүн хэлэв. Гэхдээ тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж. Армийн албаны хүний хэлснээр, энэ хэрэгт Умард Солонгос холбоогүй бололтой. 
 
Дөрвөн километр урт цэрэггүй бүс нь дэлхийн хамгийн чанга харуул хамгаалалттай хилийн бүсүүдийн нэг бөгөөд зарчмын хувьд дайнтай байгаа хоёр Солонгосыг тусгаарладаг юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг