sonin.mn
Төв замын нээлтийн ажиллагаа маргааш 11:00 цагт  Улсын Их дэлгүүрийн урд болно. Нээлтэд нийслэлийн удирдлагууд оролцох юм.
 
Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3 А,Б,В гол шугамыг  ф600\500 болгон өргөтгөх ажлын хүрээнд Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 3 үе шаттайгаар хааж, олон жилийн насжилттай дулааны шугам, хоолойг өргөтгөн шинэчлэх ажил ийнхүү дуусчээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг