sonin.mn
Аль аль нь монголд үгүйлэгдэж байна. Удирдуулж чаддаг байх нь удирдагчийн хамгийн том олдошгүй үнэт чанар мөн.Өөрөө удирдуулж чадсан удирдагч л өрөөлийг удирдаж чадна. Удирдагч удирдуулна гэдэг нь хэн нэгэнд бус өөрийн итгэл үнэмшилдээ захирагдаж,үйл хэргээрээ удирдуулж хамжаа,залгамж бологсодтойгоо урагшилна гэсэн үг.
 
Удирдагчийн санаа  агуу байх ёстой. Тэнгэрээс нарны гэрэл ч ирнэ. Хүйтэн цас ч унана.Энгийн хүний гомдож баярладаг сайн муу үг, хандлага зэргийг хайхрахгүй хажуугаараа өнгөрөөж чаддаг  нь удирдагчийн онцлог.. Хол явах гэсэн хүн хоёр гурван үгэнд тээглэж ойчоод байвал тэнгэрийн хаяа улам холдож тэтгэвэр тэтгэмж л ойртоно.
 
Удирдагч хүн эхлээд өөрийгөө ялж байж дараа нь дайснаа ялж чаддаг. Удирдагч гэдэгтээ өөрөө итгэлгүй бол улс төрчөөс хэтрэхгүй байсаар албан тушаалд уусна.Хар зөнгөөрөө л зөв ёс баримтлагчдаас айж зугтаасаар байгаад дуусна.
 
Тас няс, ташуур буу
Таван мал, хэдэн монгол 
Таван хошуутай масонуудын
Тархины тэжээлийг нь бэлдсээр
Таван зуун, мянган оныг
Тарж бутарч үдсэн
Таван малтай хэдэн монгол
Тэнгэрийн доор
Тэвчээрийн хүлээсэнд
Өнө удаан суусан байнам
Өндийх цаг болсон байна
Тас няс, ташуур буу
Таван малтай монгол хүний
Тавилан заяан дээр 
Тааваараа бэлчих 
Таван мал тавин сая боллоо ч
Таван мал
Таван мал тарж гүйлээ ч 
Таван мал
Тас няс ташуур буу
Таван мал, хэдэн монгол 
Таван хошуутай масонуудын
Тархийг нь хага цохих
Талын баатар эрс цуглараад
Тарж бутрахгүй нь сайхан байна.
Тамтаггүй явдалт хүмүүс монголоос
Там руу явахгүй байгаа нь муухай байна.
Орчлонгийн хаалгыг дуртай цагтаа
Онгойлгож хааж чаддагсан бол...
Ингэж хэлж чадах удирдагч хэрэгтэй байна.
 
Харин удирдагчийг удирдах ёсоор замнагчид нь өөрөө удирдагч болж төрөөгүй гэдгээ гүн бат ухамсарласан байх ёстой.Тэд бол ард түмэн , удирдагч хоёрыг холбосон” гүүр” болохоос биш албан тушаалын “хүүр” биш. Удирдагчийн цэрэг, хамтран зүтгэгч, хамгаалагч нь болохоос бөгс долоогч нь биш.Тиймэрхүү юмсыг бол цаг нь ирэхэд хөөж явуулах учиртай.
 
Айх юм алга
Алхам бүр минь Бурханы таалал
Бүтэхгүй байсан ч хамаагүй
Бүх юм Бурханы таалал
Дийлдсэн ч үзэн ядахгүй
Дээд тэнгэрийн таалал
Дийлсэн ч баясан инээхгүй
Дээдэс өвгөдийн таалал.
Үзэн ядах дайсан
Үр хүүхэд минь
Үнэндээ ялгаа үгүй
Үйлийн үр минь юм.
Ганцхан монголын төлөө
Ганцхан би зовоогүй.
Эргүү мунхагууд л харахгүй байгаа болохоос
Эргэн тойронд минь эх орончид байгаа
Хамаг дайснаас намайг хамгаалж
Хан хэрэм мэт зогсож байгаа.
Орой үдшийн халмаг цагаар хайран эрс
Охид хүүхнүүдийн араас харайж явахад
Амь үрэгдсэн баатруудтай би ярьж
Агуу хүчийг нь сэтгэлдээ шингээдэг ээ
 
                           2.
Цаг хугацаа сэтгэлийг минь хөгшрүүлэхгүй
Цааз хууль зоригийг минь мохоохгүй.
Царайлаг охид зүрхийг минь татахгүй
Цастай өвөл шиг хүйтэн болсон би
Сайхан үг сэтгэлийг минь дулаацуулахгүй
Салхи шуурга ганхуулж дийлэхгүй
Сарнай шиг эмзэг сэтгэл минь
Сарны туяа шиг хүйтэн болсон
Чингүжавыг үхэхэд төрөөгүй байсандаа
Чин сэтгэлээсээ харамсдаг болсон
Галдан бошигттой хамт үхэж үрэгдээгүй минь
Гай зовлон шиг санагддаг болсон.
Монголын төлөө би
Мохоо хутга шиг болтолоо тэмцэнэ
Ир нь ханасан чинжаал шиг хурц байна
Эх орон минь  одоо л намайг хэрэглээч.
 
Ингэж хэлж чадах удирдагчийг удирдагчид хэрэгтэй байна.
 
 
                                      Д.Өрнөхбаяр/ Шинэ үе-шинэ хүчний холбоо/