sonin.mn
Хонь, тэмээний ноосыг хагас боловсруулан гадаадад экспортолдог  энэ компани ноос цуглуулж авах ажлаа эхэллээ. Одоогоор хонины цагаан, улаан өнгийн уртын ноос авч буй бөгөөд өнгөнөөс гадна уян зөөлөн, хатуу ширүүн гэж ангилан үнэлдэг байна.
 
Алслагдсан уулархаг нутагт зусдаг зарим малчин айл намаржаа руугаа нүүхдээ ноосоо бууриндаа орхидог явдал гардаг тул ноос авдаг байгууллагууд өөрсдөө малчдын хотонд очиж ноосоо авахаас гадна үнэ ханшийг нь нэмээсэй хэмээн хүсч байгаа юм.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг