sonin.mn
Баян-Өлгий аймгийн Алтай суманд онц халдварт тахлын шинж илэрчээ. Тус сумын Улаан элх нутгийн малчин Хуатын хотны орчим нэг тарвага зөнгөөрөө үхсэн тухай мэдээ ирснийг байгалийн голомтот гоц халдвартай тэмцэх албаныхан шалгажээ.
 
Тэр орчмоос  амьд тарвага авч шинжлэхэд тахал мөн болох нь тогтоогдсон байна. Тус аймгийн нэлээд хэдэн сумын нутагт уг аюулт тарахлын голомт байгааг мэргэжлийн байгууллага сэрэмжлүүлсээр байгаа юм. Гэтэл хууль бус агналт арилахгүй байгааг Өлгий сумын гудамжны энд тэнд хаягддаг өвчсөн тарваганы сэг гэрчилж байна хэмээн ахлах мэргэжилтэн К.Гүлжан ярив.
 
Ш.Айзаря
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг