sonin.mn
Өнөөдрийн байдлаар Булган аймгийн 16 сум 1 тосгонд 75 багийн 7,8 мянган малчин өрх 3132,7 мянган мал маллаж байна. Үүнээс тэмээ 1240, адуу 253,3 мянга, үхэр 259,2 мянга, хонь 1648,7 мянга, ямаа 970,1 мянган толгой байна. Төллөх эх малын 85 хувь нь төллөж, төл бойжилт 92,5 хувьтай.
 
 Дөрөвдүгээр сард болсон их хэмжээний цасан шуурганаар аймгийн хэмжээнд нийт 170,5 мянган мал хорогдсон. Аймгийн хөдөө аж ахуйн нийт эдэлбэр газар 2.759,978 га, үүний 0,4 хувь буюу 111,940 га нь хадлангийн талбай эзэлж байна.
 
Энэ талбайгаас  жилдээ 85,0 мянган тн хадлан бэлтгэх боломжтой  байдаг  боловч энэ зун зуншлага муу, гантай  учраас дээрх төлөвлөгөөт хадланг бэлтгэх боломжгүй болоод байгааг ХАА-н газрын мэргэжилтэн мэдээллээ. Нийт малаа хонин толгойд шилжүүлснээр тооцон бодоход энэ өвөл 1900 тн өвс, 530 тн тэжээл нөөцлөх шаардлагатай.
 
П.Батням
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг