sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн төвийн нутгийн Мадхья-Прадеш мужид зорчигч тээврийн хоёр галт тэрэг замаасаа гарсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Хэдэн хүн амь эрсэдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хоёр галт тэрэгний нэлээд хэдэн вагон төмөр замын ойролцоох гол руу унасан гэсэн мэдээлэл байна.
 
Хоёр галт тэрэгний нэг нь Мумбай хот руу явж байсан бол нөгөөдөх нь эсрэг чиглэлд явж байжээ. Аврагчид болон нутгийн оршин суугчид хэргийн газарт шуурхай очсон аж. Энэ хоёр галт тэргэнд хэдэн зорчигч сууж явсан нь мөн тодорхойгүй байна. Энэтхэгт өдөрт 9000 орчим зорчигч тээврийн галт тэрэг 23 сая орчим зорчигчийг тээвэрлэдэг аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг