sonin.mn
ЯНГОН. /Xinhua/. Үерт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхийг Мьянмар олон улсад уриаллаа.  Тус улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Тура У Шве Манн мэдэгдэл хийхдээ, “Гамшигт өртсөн газруудад байгаа олон хүнийг аварч, үерийн улмаас илүү их хохирол амсахаас урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна” гэж онцлон тэмдэглэжээ.
 
Мөн тэрбээр хэрэгтэй цагт шуурхай тусламж үзүүлсэн улсууд, тэдгээрийн дотор БНХАУ болон Таиландад талархлаа илэрхийлсэн байна. Мьянмарын Нийгмийн хамгаалал, тусламж, тэтгэвэр тэтгэмжийн яамны мэдэгдсэнээр, тус улсын 12 мужид үерийн улмаас 60 гаруй хүн амь үрэгдэж, 210 мянга гаруй хүн орон гэрээ орхижээ.
 
- 6000 гаруй өрх түр хоргодох байранд амьдарч байна.
- 344493 га тариалангийн талбай үерт автжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг