sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар энэ оны сүүлээр болох НҮБ-ын бага хурлын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн тухай ерөнхий хэлэлцээрийг байгуулахын төлөө ажиллахаар тохиролцсон байна. Обама, Бан Ги Мүн нар өчигдөр Цагаан ордонд уулзжээ.
 
Уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий нийтээрээ яаралтай хариу арга хэмжээ авах асуудал бидний хэлэлцээний гол сэдэв байлаа гэж Обама уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Бүх орныг хамарсан шинэ ерөнхий хэлэлцээрийг Францын Парис хотод болох “COP21” бага хурлын үеэр байгуулах хүсэлтэй байгаагаа Обама онцолжээ. Киотогийн протоколыг өөрчилж, 2020 оноос хойших үйл ажиллагааны чиглэлийг тавих нь Парис хотноо болох бага хурлын зорилго юм.
 
“Уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авахыг бусад орноос АНУ шаардаж байгаа. Үүнд НҮБ-ын тэргүүн хамтран ажиллаж байгаад би талархаж байна” гэж Обама мэдэгджээ. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын нүүрсхүчлийн хийн ялгаралд хязгаар тогтооно гэсэн Обамагийн төлөвлөгөөг НҮБ-ын тэргүүн Бан Ги Мүн сайшаан магтаад, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад АНУ олон зүйл хийж чадна гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг