Хөдөлмөрийн Үндэсний Нам Чингэлтэй дүүрэгт намын хороогоо байгууллаа. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 1500 орчим ХҮН намын гишүүд дэмжигчид харъяалагдаж байна. Чингэлтэй Дүүргийн намын хороо байгуулагдсанаар тус дүүрэгт оршин суудаг ХҮН нам гишүүд, дэмжигчиддээ ойртож байгаа юм.
Хөдөлмөрийн Үндэсний Нам нь Орчны ялангуяа хөрсний бохирдол, гэр хорооллын оршин суугчдын эрүүл ахуй, усан хангамж, үерийн усны шийдэл зэрэг Чингэлтэй дүүргээр зогсохгүй цаашлаад Улаанбаатар Хотын тулгамдсан асуудалд анхаарлаа энэ тэргүүнд хандуулан ажиллаж байна.
Тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд оршин суугчидтай биечлэн уулзаж судалгаа, төлөвлөгөө гаргаж байгаа бөгөөд энэ талаар Дүүргийн намын хороог үүсгэн байгуулагчдыг төлөөлж С.Эрдэнэцогт:
“... Чингэлтэй Дүүрэгт, цаашлаад Улаанбаатар хотод шийдэлээ хүлээсэн асуудал сонгуулиас сонгуульд хуримтлагдсаар ирсэн. Эхэн үедээ асуудлыг олж хардаггүй, харсан ч төсөвгүйн дээр хотын дэд бүтцийг сайжруулах аргагүй болтол нь газаргүй болгосон үүний энгийн нэг жишээ нь чигээрээ бүдэрчихэлгүй тайван алхчих явган хүний зам алга. Нийслэлийн иргэдийн бухимдал нь асуудлыг ужигруулж түүн дээр нь тоглолт хийж төсвийг нь нэмэгдүүлж завшиж байгаад оршиж байна.” хэмээсэн юм.
Төсвийг ямар ч бодлогогүй, иргэдийн өмнө тулгарсан асуудалд зарцуулахгүй оронд нь гял цал, нүд хуурсан ажилд их зарцуулж байгааг залруулах ёстойг гишүүд хэлж байв. Жишээлбэл, усан хөшиг, автобусны цахим карт, Даншигийн Наадам гэх мэт.
Сэтгэгдэл0
Zuitei tsag n' bolson demjij baina
Demjij bn shuu zaluuchuudaa! Itgel husertuulev. MANAN g tavtsanaas archih tsag irlee!
Хаая нуль ухаан царайлсан сонин дүртэй гарууд айн?
Баяр хүргэе!
Hodoo oron nutaguudaar hezee namiin uuruudee hezee neeh we? Tanai namiig mash ih demjij baigaa shu.
Удирдах зөвлөлд нь шилдэг сайн залуус байна лэ шд Амжилт хүсэе.
Монголчууд бид хөдөлмөрлөж байж л хөгжилд хүрнэ. Дэмжиж байна
Hooh Naidalaa ah baina shd. Mundag hun de.
Илүү олон салбар хороодоо байгуулж, өргөжин дэвшээрэй.
Дүүргийн иргэдтэй биечлэн уулзаж байгаа нь сайн хэрэг шүү, баярлалаа
Залуус сайхан харагдаж байна. Амжилт хүсэж байна ах нь!!!
Улс төрийн шинэ хүчинд амжилт хүсье
Хамаг мөнгөө хэрэггүй юманд худлаа үрж завшихаас өөр юм мэддэгүй хууччуудыг огцруулах цаг ирээ байлгүй дээ.
Ene chin dongoj ehlel. Tuushtai baij olon zuiliig hiigeerei.