sonin.mn
Засгийн газрын нийгмийн даатгал төлөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр цаа буга маллан тайгад амьдарч байгаа хөдөлмөрийн насны, өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй цаатан иргэний төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэврийн даатгалд 10 хувь, тэтгэмжийн даатгалд нэг хувиар тооцох аж. Уг мөнгийг улсын төсвөөс нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд улирал бүрийн эхний сард багтаан шилжүүлэх юм байна.
 
Цаатан иргэний нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган батлуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нар даалгажээ. Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд цаа буга маллан тайгад амьдардаг, хөдөлмөрийн насны 164 иргэн байгаа аж. 
 
Эх сурвалж: