sonin.mn
ОХУ руу наймаас дээш суудалтай автомашинаар зорчиход өгдөг зөвшөөрөл дууссан талаар Монголын автотээвэрчдийн холбооноос мэдэгджээ. Автотээврийн хэрэгслээр тус улсыг зорих иргэдэд олгодог тусгай зөвшөөрлийн бичгийн нөөц багассанаас зөвхөн жижиг суудлын тэрэг болон том оврын автобусанд л зөвшөөрөл олгож байгаа юм байна.
 
Өнгөрсөн даваа гаригаас эхэлсэн энэ хязгаарлалт жуулчдыг тээвэрлэдэг бага, дунд оврын автобусанд ч мөн адил үйлчлэх юм байна. Манай улсын Зам тээврийн яамнаас ОХУ-ын Тээврийн яаманд зөвшөөрлийн бичгийг нэмж олгох хүсэлтийг илгээсэн ч одоогооор хариу ирүүлээгүй байгаа аж. 
 
Эх сурвалж: