sonin.mn
"Ulaanbaatar 2015" туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа болох гэж байна. Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй сэлэмчин оролцох тус тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах ажээ. 
 
Түүнчлэн энэ үеэр Улаанбаатар хотноо Азийн Туялзуур Сэлэмний Холбооны 2015 Ерөнхий Ассемблей болох бөгөөд энэ хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид гээд 80 гаруй төлөөлөгч оролцох гэнэ. Мөн энэ удаагийн Ассемблейд онцгойлон ОУТСХ-ны ерөнхийлөгч, Оросын тэрбумтан Алишер Усманов хүрэлцэн ирэхээр төлөвлөөд байгаа юм байна.
 
Эх сурвалж: