sonin.mn
РИГА. /TASS/. Африкийн орнуудаас ирсэн 250 дүрвэгчийг хүлээн авах Засгийн газрынхаа шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн Латви улсын 1000 орчим иргэн улсынхаа сайд нарын танхимын барилгын дэргэд цугласан байна.
 
Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод “Цагаачлалын зогсоо”, “Бид эв санааны нэгдлийг эсэргүүцэж байна”, “Хууль бус цагаачдыг хүлээн авах шийдвэрийг бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой” гэх зэрэг бичиг бүхий зурагт хуудас барьцгаасан байжээ.
 
Эсэргүүцлийн ажиллагааг санаачлагчдын нэг нь эрх баригч үндэсний эв нэгдлийн эвсэлд багтдаг “Латвийн үндэсний тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн” юм. Тэднийг тус улсын олон нийтийн олон байгууллага дэмжжээ.
 
Латвид хууль бус цагаачдыг байрлуулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжих гарын үсэг цуглуулах ажил зохион байгуулахаар төлөвлөж буйгаа эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод мөн мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг