sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. Иран болон “5+1” бүлэг хоорондын өнгөрсөн сард байгуулсан цөмийн гэрээг эсэргүүцсэн тогтоолыг АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүн Төлөөлөгчдийн танхимд өргөн барьжээ. Гадаад хэрэг хариуцсан байнгын хороон дарга Эд Ройс өчигдөр тогтоолыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд өргөн барьсан байна.
 
"Энэ гэрээгээр Иранд авсан хориг арга хэмжээг бүр мөсөн цуцалж байгаа боловч тус улсын цөмийн хөтөлбөрийг түр хугацаагаар хязгаарлаж байна. Мөн уг гэрээ нь Иранд санхүүжилт хуримтлуулж, цөмийн зэвсэгтэй болох боломжийг олгож байна" гэж Ройс мэдэгджээ.
 
Түүний энэ үйлдэл нь АНУ-ын Бүгд найрамдах нам болон Ерөнхийлөгч Обамагийн засаглалын хоорондох зөрчилдөөнийг дүрэлзүүлэх төлөвтэй байна. Ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Вашингтон хотын их сургуульд Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний ач холбогдлын талаар илтгэл тавих ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг