sonin.mn
МОСКВА. /RIА Novosti/. НАТО-гийн агаарын десантын цэргийн томоохон сургууль Европт эхэлж байгаа тухай  Франс Пресс  агентлаг мэдээлж  байна. Энэ нь “хүйтэн дайн” дууссанаас хойш хийж буй томоохон сургууль юм.
 
Есдүгээр сарын 13 хүртэл үргэлжлэх сургуулилтад Болгар, Франц, Герман, Грек, Итали, Нидерланд, Польш, Португал, Испани, Их Британи, АНУ-ын 4800 гаруй цэрэг оролцож байгаа аж.
 
““Swift Response 15” сургуулилт нь “хүйтэн дайн” дууссанаас хойш Европт болж буй томоохон үйл явдал юм” гэж АНУ-ын армийн төлөөлөгч Германы Графенвёр хотод мэдээлжээ.
 
Эвслийн байлдааны онгоцууд наймдугаар сарын 26-нд Германы “Хоэнфельс” баазад 1000 гаруй шүхэрчнийг буулгаж, цэргийн тоног төхөөрөмжүүдийг хаяснаар сургуулилтын оргил үе эхлэх аж.
 
НАТО есдүгээр сарын 11-22-нд Ионийн тэнгист “DYNAMIC MANTA” хэмээх тэнгисийн цэргийн томоохон сургууль хийх гэж байгаа тухай мягмар гарагт мэдээлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг