sonin.mn
Оюуны тэрбумтаны өлгий нутаг болсон АНУ-ын Цахиурын Хөндий (Silicon Valley) дахь технологийн компаниудын удирдлагад Энэтхэг гаралтай хүмүүсийн эзлэх хувь Хятад гаралтай хүмүүсээс олон байгаагын нууц нь юу вэ гэж дэлхий дахин гайхшран судалгаа хийж байна. Станфорд их сургуулийн судлаачдын дүгнэснээр бол Энэтхэг гаралтай хүмүүсийн зохион байгуулалттай нийгэмлэг, клуб нь АНУ-ын Цахиурын Хөндийд олон байдаг. Энэ байгууллагаар нь дамжуулан Энэтхэг гаралтай дэлхийн удирдагчдыг хөгжүүлэх, дэмжих үйл ажиллагаа явуулдгаар нь бусад үндэстнээс илүү хүчтэй байдаг гэж дүгнэсэн байна.
 
Дэлхийн Монгол тэрбумтаныг яаж бий болгох вэ гэвэл Монголын Соёл Боловсрол, Шинжлэх Ухааны Яам бусад улс орны туршлагыг судалж, Израйл, Финлянд, Албани, Энэтхэг, Тайван, БНХАУ адил АНУ-ын дэлхийн тэргүүний их дээд сургуульд "Харвардын Монголын Клуб", "MIT Монголын Клуб", "Станфордын Монголын Клуб", Цахиурын хөндийн Монголын клубуудыг гадаад харилцааны яам болон бусад холбогдох яамтай хамтран үүсгэн байгуулж санхүүжүүлэхээс гадна Израэл улсын “ YOZMA GROUP” (20-хон сая ам доллартай эхэлсэн сан)–тэй адил венч капиталын хөрөнгө оруулалтын сантай адил Монголын санг үүсгэж, тус сангийн салбаруудын сүлжээг дэлхий дахины өндөр технологи хөгжиж буй орнуудад байгуулвал Монгол гаралтай оюуны тэрбумтан Монголчуудын бахархал болон үлгэр жишээ болох нь тодорхой. Дэлхий дахинд "хүлээн зөвшөөрөгдсөн" Монгол гаралтай оюуны тэрбумтан төрж, нам дамнасан Монгол улсын төрийг сөнөөж болох аюултай авилгалчин тэрбумтанаас Монголын ард түмэн ангижарч, эрх чөлөөтэй амьдарч чадна. Энэ нь Монголын төр авилгалчтай тэмцэх үр бүтээлтэй арга байх ньтодорхой.
 
С.Тулга