sonin.mn
МОСКВА. /NHK/. Ирэх сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж магадгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ.
 
Лавров лхагва гарагт Крымд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ, “Ерөнхийлөгч Путин ирэх сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор төлөвлөж байгаа” гэжээ.
 
Өнгөрсөн онд Крымыг ОХУ улсдаа нэгтгэсний дараа Москва болон Вашингтоны хоёр талын харилцаа муудсан юм. ОХУ болон АНУ бие биедээ харилцан хориг арга хэмжээ авсны улмаас хоёр улсын харилцаа хүйтэн дайнаас хойш хамгийн доод цэгтээ хүрч муудаад байгаа билээ.
 
Энэ оны 11 дүгээр сард БНХАУ-д болсон АПЕК-ийн уулзалтаас хойш тус хоёр улсын удирдагчид нүүр тулж уулзаагүй байгаа юм.
 
Хэрвээ ирэх сард тэд уулзвал гол асуудлууд, тэдгээрийн дотор Украины хямралыг шийдвэрлэхийн тулд тус хоёр улс хамтран ажиллах замыг засч магадгүй гэж ажиглагчид найдлага тавьж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг