sonin.mn
БРАТИСЛАВ. /ВВС/. Европын Холбооны /ЕХ/ цагаачдыг хуваарилах төлөвлөгөөний хүрээнд манай улс зөвхөн христийн шашинт цагаачдыг л хүлээж авна гэж Словак мэдэгдлээ.
 
Европт дүрвэн очсон 40 мянган цагаачийг хуваарилах ЕХ-ны төлөвлөгөөний хүрээнд Словак улс Турк, Итали болон Грекийн дүрвэгчдийн хуарангуудаас 200 хүнийг хүлээж авах ажээ.
 
Словакийн ДХЯ-ны албан ёсны төлөөлөгч Иван Метик мэдэгдэхдээ, “Манай улс лалын шашинтнуудыг хүлээж авахгүй. Учир нь Словак тэдэнд төрөлх нутаг шиг нь санагдахгүй” гэжээ.
 
Мөн “Энэ бол лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхсан хэрэг биш. Бид олон нийтийн нэгдмэл байдлыг хангахыг л зорьж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг