sonin.mn
Грек тусламжийн мөнгөө авч эхэллээ
 
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын тогтвортой байдлын механизмын /ЕТБМ, еврогийн бүсийн тогтвортой байдлын сан/ захирлуудын зөвлөл Грект хэрэгжүүлэх олон улсын тусламжийн гурав дахь хөтөлбөрийн хэмжээг 86 хүртэл евро байхаар баталлаа. 
 
Гурав дахь тусламжийн хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 13 тэрбум еврог Грек наймдугаар сарын 19-ны орой эсвэл 20-ны өглөө авах аж. ЕТБМ гурван жилийн хугацаанд Грект 86 хүртэл евро олгоно.
 
Дээрх мөнгийг төсвийн зардлыг нөхөх, өрөнд суутгах, банкны салбарын хөрвөх чадварыг сайжруулах болон дахин хөрөнгөжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд зарцуулна. ЕТБМ-ын шугамаар үзүүлэх санхүүгийн тусламжийн эцсийн хэмжээ нь энэ хөтөлбөрт оролцож байгаа Олон улсын валютын сангийн шийдвэрээс хамаарна.
 
Тусламжийн хэмжээ мөн “Грекийн хийж буй шинэчлэлийн үр дүнгээс болон тус улс санхүүгийн зах зээлд буцаж гарах чадвараас" хамаарах аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг