sonin.mn
Хоёр аймгийн засаг дарга нарын хамтран ажиллах гэрээний дагуу Матад, Хөлөнбуйр,Цагаан-Овоо, Булган, Баянтүмэн зэрэг 5 сумын 200 мянган га талбайд  Төв аймгийн тариаланчид хадлан бэлтгэж эхлээд байна.
 
Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлж буйгаар энэ ажилд санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа учраас хадланчдад урьдчилгаа олгох тухай төслийг аймгийн засаг даргад өргөн барьжээ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас  хадланчдад дэмжлэг үзүүлж, найман ширхэг хам боогч олгохоор болсон аж. 
 
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг