sonin.mn
Туршлагатай малчид, цаг уурчид, хөгшчүүдийн ярьж буйгаар бичин жилийн  өвөл хүндэрч болзошгүй тул өвс тэжээлийн нөөцийг ахиухан базаахаар ажиллаж байна.
Өнгөрсөн жилийн  15 мянган боодол дээр нэмж 100 мянга орчим тн өвс бэлтгэхээс гадна аймгийн засаг даргын захирамжаар  20 нас хүрсэн, хөдөлмөрлөх насны иргэн бүр 20 кг өвс бэлтгэж, харъяа засаг захиргаандаа тушаахаар болжээ.
 
Түүхээс үзвэл 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж, 9.2 сая, 1956 оны ган зуд 2.2 сая, 1968 оны зуд 165 хоног үргэлжилж, 4.4 сая мал  хорогдсон байна.
 
1970-1990 оны хооронд зуд цөөнгүй болсон ч өвлийн бэлтгэл харьцангуй сайн байсны ачаар хохирол багатай давж байсан. Судлаачдын тооцсоноор 12 жилийн давтамжтай бичин жилийн зуд энэ өвөл тохиож магадгүй тул улс орон даяар анхаарахыг уриалав.  
 
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг