sonin.mn
БАНГКОК. /KAZINFORM/. Таиландын нийслэл Бангкок хотод энэ сарын 17-нд болсон террорист халдлагатай холбогдуулан франц залууг цагдаа нар баривчилжээ.
Энэ долоо хоногийн даваа гарагт Бангкок хотын төвд жуулчид олноороо очдог Ераван сүмийн орчимд алсын удирдлагатай тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэг гарсан юм.
 
Уг дэлбэрэлтийн улмаас жуулчид голдуу 21 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн шархадсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг