sonin.mn
БЕРЛИН. /ВВС/. Энэ онд манай улсад 800 мянган цагаач ирэх магадлалтай байна гэж Германы Засгийн газар мэдэгдлээ. Манай улсын Засгийн газар цагаачдын цувааг зогсоохын тулд олон арга  хэмжээ, тэдгээрийн дотор дүрвэгчийн статус хүсэх эрхгүй хүмүүсийг эх орон руу нь буцаах арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж Германы Дотоод хэргийн сайд мэдэгдэв.
 
Дотоод хэргийн сайд Томас де Мезьер Берлин хотноо мэдэгдэл хийхдээ, “Германд энэ онд 800 мянга хүртэлх тооны цагаачид ирж магадгүй. Энэ бол өнгөрсөн оныхоос дөрөв дахин давсан үзүүлэлт” гэжээ. Хүчтэй эдийн засагтай, цагаачид руу чиглэсэн хүмүүнлэгийн бодлоготой учраас цагаачид Германд амьдрахыг ихэд хүсдэг аж.
 
ЕХ-ны улсуудад очсон цагаачдын 40 орчим хувь нь Германаас орогнох эрх хүсчээ.
 
Гэхдээ Германы мужуудад ийм олон цагаачийг байрлуулах байр сууц байхгүй. Цагаачдыг сургуулийн биеийн тамирын заал болон төрийн өмчийн бусад байгууллагын байрнуудад байлгаж байна. Үүнтэй холбоотойгоор Балканы хойгийн улсуудаас очсон болон эдийн засаг тааруу гэсэн шалтгаанаар орогнол хүссэн бусад улсын дүрвэгчдийг Герман буцааж магадгүй.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг