sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Цэрэггүй бүсэд саяхан мина дэлбэрсэнд Умард Солонгосыг буруушаасан агуулга бүхий захидлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд манай улс илгээсэн гэж Өмнөд Солонгосын ГХЯ мэдэгдлээ.
 
Хоёр Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүсэд энэ сарын 4-нд мина дэлбэрсний улмаас эргүүл хийж байсан хоёр өмнөд солонгос цэрэг ноцтой шархадсан юм. Энэ хэргийн улмаас Солонгосын хойгийн байдал дахин хурцдахад хүрсэн билээ.
 
Гэхдээ Умард Солонгос энэ дэлбэрэлттэй холбоотой гэх мэдэгдэлд Пхеньян үгүйсгэсэн хариу өгч байгаа юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг