sonin.mn
НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн Нью-Йорк хотын “Bellevue” эмнэлэгт хүргэгдсэн эрэгтэйгээс “Эбола”-гийн халдвар илрээгүй гэж тус эмнэлгийн эмч нар мэдээлжээ.
Өндөр халуурч, эмнэлгийн тусламж хүссэн эрэгтэй Гвиней улсаас ирсэн байсан гэж урьд нь мэдээлсэн байна.
 
“New York Post” сонинд эмнэлгийн байгууллагын төлөөлөгчдийн мэдээллийг иш татан бичиж буйгаар, түүнд хэд хэдэн шинжилгээ хийхэд өөр өвчний онош тогтоогджээ.
 
“Эбола” вирусийн халдвар 2014 оны хоёрдугаар сард Гвинейд бүртгэгдсэн бөгөөд улмаар хөрш Сьерра-Леон, Либери улсад тархсан юм. Халдвар тархсанаас хойш тус гурван улсад "Эбола"-гийн халдвар авсны улмаас 11145 хүн нас барсан бол халдвар авсан 27 135 тохиолдол бүртгэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг