sonin.mn
ВЕНА. /ВВС/. Украины зүүн нутгийн аюулгүй байдал улам дордож байна гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/ анхаарууллаа.
ЕАБХАБ-ын Украин дахь ажлын хэсгийн ахлагч Эртүгрүл Апакан Австрийн Вена хотноо мэдэгдэл хийхдээ, “Донецк хотын төв болон боомт  хот болох Мариупольд бараг байнга байлдааны ажиллагаа болж байна” гэжээ.
 
Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч хүчнийхэн гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөж байгаа эсэхийг Венад төвтэй тус байгууллагын ажиглагчид ажиглаж, хяналт тавьж байгаа билээ.
 
Гал зогсоох хэлэлцээрийг талууд байнга зөрчдөг боллоо гэж Апакан хэлээд, “Талууд пуужин харваж байна. Энгийн номхон иргэдийг хөнөөж, байшин барилгуудын сүйтгэж байна” гэжээ.
 
Гал зогсоох хэлэлцээрийг дагаж мөрдөн, хяналт тавигчидтай хамтран ажиллахыг Украины засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч босогчдын аль алинд тэрбээр уриалсан байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг