sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 3-нд Бээжин хотноо зохион байгуулах баярын арга хэмжээнд оролцохоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гынх Хэ БНХАУ-д айлчилна. Түүний айлчлал гурав хоног үргэлжлэх ажээ.
Ерөнхийлөгч Пак есдүгээр сарын 2-нд БНХАУ-ыг зорино гэж Өмнөд Солонгосын Засгийн газар мэдэгдлээ.
 
Пак Гын Хэ дайн дууссаны 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцохоос гадна БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийнэ.
 
Баярын арга хэмжээний гол хэсэг болох цэргийн парадыг үзэж сонирхох эсэхээ Пак хараахан шийдээгүй байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг