sonin.mn
1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Байшинтын 7 дугаар дивизийн  байрлаж байсан  Баяндэлгэр сумын Хонгор багийн нутаг  Өргөө гурван толгойн нэг Үхэр уяа дээр босгосон  эх орноо хамгаалах ариун үйлст амь насаа зориулсан дайчдад зориулсан гэрэлт хөшөөний нээлт  өнөөдөр боллоо.
Сүхбаатар аймагт зохион байгуулсан Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70  жилийн ойн өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб, Дайнд оролцогчдын Монголын хороо, ахмад дайчид уг хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцов.        
 
 Дөрвөн метр орчим өндөр  чулуун хөшөөний өмнө талд “Эх орноо батлан хамгаалах үйлст амь биеэ үл хайрлан тэмцэж явсан дайчдынхаа дурсгалд зориулав” гэсэн үгийг  монгол, крилл үсгээр сийлбэрлэж, оройд нь алтан соёмбо бүхий таван хошуу, хар сүлд байрлуулсан байна.  Уг хөшөө босгох хөрөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргажээ.    
 
Г.СҮХЭЭ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг