sonin.mn
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдсан билээ. Уг хуралдаанаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлыг хэлэлцжээ. Бидний мэдээлсэнчилэн Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг, Сангийн сайдад Н.Батбаяр, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайдад Г.Баярсайхан нар эцэслэн тодорсон ч зарлахаас түтгэлзэн,  УИХ-д суудалтай бусад намуудтай зөвшилцөж, цаашид засаг төрийн ажил тогтвортой ажиллах тал дээр анхаарч, сайд нарын квот тохиролцох эрхийг намын дарга З.Энхболддоо  өгсөн байна.
 
Харин АН-аас нэр дэвших сайдуудын нэрсийг Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг эцэслэн шийдэж, өргөн барих нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг яаралтай өргөн мэдүүлэхийг бүлгээс Ерөнхий сайдад үүрэг болгожээ. Одоо Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр тохиролцон, сайд нараа тодруулах бололтой.
 
Э.Мягмар